Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд 1828 иргэн хамрагдаж 609473500 төгрөгийг буцаан олголоо

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд 1828 иргэн хамрагдаж 609473500 төгрөгийг буцаан олголоо

Хувь хүний орлогын албан татвар төлөгч   өөрийн болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлөх, мөн татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлдэг. Энэ онд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд 1828 иргэн хамрагдаж 609473500 төгрөгийг буцаан олголоо.

Untitled-2

Юньнань мужийн Ардын засаг, захиргааны гадаад хэрэг эрхлэх газрын дарга, Юньнань мужийн ардын гадаадтай найрсагаар харилцах нийгэмлэгийн дарга Жу Хун тэргүүтэй төлөөлөгчид Архангай аймагт айлчиллаа

222Юньнань мужийн Ардын засаг, захиргааны гадаад хэрэг эрхлэх газрын дарга, Юньнань мужийн ардын гадаадтай найрсагаар харилцах нийгэмлэгийн дарга Жу Хун даргааар удирдуулсан зочид төлөөлөгчид манай аймагт 2014 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс 4-ний өдрүүдэд албан ёсоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажлын айлчлал хийлээ.

2013 онд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга тэргүүтэй бүрэлдэхүүн Юньнань мужид зочлоод ирсэн бөгөөд энэ үеэр уг мужтай хамтран ажиллах, туршлага солилцох хамтын ажиллагаа явуулах талаар хэлэлцсэн бөгөөд ийнхүү албан ёсоор энэ удаагийн айлчлалаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Айлчлалын баг бүрэлдэхүүнд Юньнань мужийн ардын гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Ян Шяочин, Юньнань мужийн ардын засаг захиргааны гадаад хэрэг эрхлэх газрын бодлогын судлалын тасгийн дарга Ван Куньпэн, Юньнань мужийн ардын засаг захиргааны гадаад хэрэг эрхлэх газрын консулын тасгийн дарга Гу Чун, Юньнань мужийн Шишуанбаньна өөртөө засах орны засаг захиргаа гадаад хэрэг эрхлэх газрын дарга Ай Жэн, Юньнань мужийн ардын засаг захиргааны гадаад хэрэг эрхлэх газрын ёслолын тасгийн мэргэжилтэн Ма Хайянь нар гэсэн бүрэлдэхүүнтэй айлчлал хийлээ.

Юньнань нь муж нь аялал жуулчлал төв бүс нутаг бөгөөд Хятадын 56 үндэстэн байдгаас 26 үндэстэн нь уг мужид байдаг ба үүнээс 15 нь зөвхөн Юньнань мужид л байдаг өөр мужид байдаггүй онцлог муж байна. Үүнээс гадна тус муж нь нутгийн хойд хэсгээрээ Вьетнам, Лоустай хил залгаа орших гадаад харилцаа илүү хөгжсөн газар байна. Юньнань муж нь хадархаг байгалийн онцлогтойгоос гадна “Чулуун ой”-роо Юнескод бүртгэлтэй байгалийн цогцолбор газартай байна.

Айлчлалын хүрээнд уг Юньнань мужтай манай аймаг аялал жуулчлалын чиглэлээр голчлон туршлага солилцох чиглэлтэй байгаа тухайгаа хэлэлцээд зогсохгүй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж цаашид хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх, Юньнань мужид жил зохион байгуулагддаг олон улсын худалдааны экспод манай аймаг оролцох боломжтой тухай дурьдсан бөгөөд бидэнд оролцох урилга явуулаах хэлэлцэн тохирлоо.

Айлчлалын баг бүрэлдэхүүн манай аймагт хөтөлбөрийн дагуу албан айлчлал хийж, байгалийн цогцолборыг сонирхон музейн түүх дурсгалын зүйлсийг ихэд сонирхон танилцсан. Айлчлалын явцад монгол айлд зочлон, монгол ахуйн соёлыг сонирхож байлаа.

Жу Хун дарга тэргүүтэй зочид төлөөлөгчид айлчлалын явцад их сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлээд энэ оны 9 дүгээр сард аймгийн Засаг дарга Д. Бат-Эрдэнэ-ийн Юньнань мужид хийх айлчлалд бид их ач холбогдол өгч бэлтгэж байгаа манай мужид тавтай зочлохыг хүслээ.

БНСУ-ЫН ГАНГНИНГ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИД АРХАНГАЙ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

Untitled-1  Untitled-1

БНСУ-ын Гангнинг хотын Аялал жуулчлалын хөгжлийн корпорацийн захирал Шин Ин Лию тэргүүтэй төлөөлөгчид манай аймагт хамтын ажиллагааны хэлэлцээр хийхээр 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Хүүхэд гэр бүлийг дэмжих жилийн нээлт боллоо

e7a2654e0989ff1133f03ba8ab028875Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2013 онд зохион байгуулсан “ Гэр бүлийн үнэ цэнэ “ үндэсний чуулганаас гаргасан уриалга, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор тус яамнаас 2014 оныг “ Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил “ болгон зарлаж энэ сарын 18-нд Архангай аймагт тус жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.