АРХАНГАЙ АЗЗА ТӨХК МЭДЭЭЛЖ БАЙНА


21740114_834811526674043_1920588786046695139_nАрхангай АЗЗА ТӨХК нь 2017 оны 8-р сараас 9-р сарын 13ны байдлаар дараах ажлыг хийж гүйцэтгэж байна. 
1. Эрдэнэбулган сумын ЗДТГ-тай хамтран 72р байрны замын засварын ажлыг 2017 оны 9р сарын 12 ны өдөр хийж гүйцэтгэлээ. Замын засварын ажилд нийт 135м3 хайрга буулгаж тарааж тэгшлэх, чулууг түүх, индүүдэх ажил хийгдсэн. 
2. Аймгийн ЗДТГ-ийн Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, Төлөлвлөлтийн хэлтэстэй хамтран Цагаан давааны 37,38-р гудамжны замын засварын ажил 2017 оны 9р сарын 12-13 өдөр хийгдэж дууслаа. Тухайн зам засварын ажилд нийт 156м3 хайрга буулгаж тарааж тэгшлэх, чулууг түүх, индүүдэх ажил хийгдлээ. 3. А 0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замын 2,2км-9,6км-т хайрган замын эвдрэлийг хайрга нэмж засварлах ажил явагдсаар байна. Одоогийн байдлаар нийт 846м3 хайрга, ковш-1, автогрейдэр-1, өөрөө буулгагч-4, үйлчилгээний машин-1 гэсэн машин механизмтай ажиллаж байна. 4. Цагаан даваанд ослын гарц хийх ажил 2017 оны 9р сарын 13ны байдлаар 90%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

ХҮН БОЛОХ БАГААСАА ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

18402964_775589395942293_5223358256648168605_n

Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүн болох багаасаа эцэг эхийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөн нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл дэх хүүхдийн хамгаалал, хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай, амар амгалан байх боломж нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх эерэг арга ухаанд суралцуулахад чиглэгджээ.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхнасан, орлогч дарга Б.Болормаа, ГБХЗХГ-ын дарга Ч.Уранцэцэг, “Гал голомт” хөдөлгөөний тэргүүн МУ-ын эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан Д.Мөнхөө гээд зочид төлөөлөгчид оролцож үг хэлсэн юм.

Энэ удаагийн зөвлөгөөнд 9 сургууль, 13 цэцэрлэгийн анги бүрийн эцэг эхийн төлөөлөл, зохион байгуулагчид оролцож, хүүхдийн төлөө эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагын тухай, тэдний харилцаа болон хүүхдийг хүмүүжүүлэх аргууд, эцэг эхийн зөвлөл, эцэг эхчүүдтэй хэрхэн хамтран ажиллах, гэр бүлд захиргааны байгууллагын дэмжлэгийг хэрхэн олгох зэрэг мэдээллийг сонсон хэлэлцүүлэг хийж, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх зөвлөмжийг гарган баталлаа.

Зөвлөгөөний үр дүнд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг оролцоо, хариуцлагын талаарх мэдлэг нэмэгдсэн, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай ойлголт хандлагад нөлөөлсөн, хүүхэддээ тавих анхаарал халамж нэмэгдсэн байна гэж үзэж байна.

Сонирхолтой тоо дурдахад зөвлөгөөнд 338 хүн оролцсон ба үүнээс эрэгтэй нь 34, эмэгтэй нь 304, сургуулиас төлөөлж 74 хувь нь, цэцэрлэгээс 25 хувь нь төлөөлж иржээ. Насны ангилалаар нь үзвэл 26-35 насны 115, 36-45 насны 128, 46-60 насны 65 оролцогч байжээ. Оролцогчдийг эрхэлж байгаа ажлаар нь ангилбал төрийн албан хаагч 39, боловсролын салбарын 49, эрүүл мэндийн салбарын 34, ТББ, ААН-д ажилладаг 31, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 121, малчин 3, тэтгэврийн 3 оролцогч байсан байна.

Зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, БСУГ, ЦГ, ЭБ сумын ЗДТГ, ДЗМОУБ-1 зэрэг байгууллагуд хамтран зохион байгууллаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

16298396_720367294797837_5808501318174558976_n

Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар Нэгдсэн болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, эмийн сан гээд эрүүл мэндийн 10-аад байгууллагатай 2017 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд ЭМД-ын хуулийн ач холбогдлыг ойлгуулах замаар малчид болон сайн дурын даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх, эмийн сангууд нь НД-ын хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг гэдгийг тод харуулах гэрэлт сурталчилгааны самбартай болох гэх мэт олон зүйлийг тусгасан байна.

2017 онд улсын хэмжээнд НДБайгууллага болон ЭМ-ийн байгууллагуудын хэрэгжүүлэх ажлын чиглэлд Монголдоо эмийн үйлдвэрлэлээрээ томоохондоо ордог эмийн үйлдвэрлэгч компаниудыг дэмжиж ажиллах, иргэдэд гар дээрээс эм худалдан авахгүй байх талаар анхааруулах, ЭМД-ын шимтгэлээ 2016 оны 46080, 2017 оны 57600 төгрөгийг хууль сурталчилах замаар заавал төлүүлэх, төлөөгүй тохиолдолд 07.01-нээс торгуультай гэдгийг иргэдэд мэдээлэх, нийгмийн даатгалын сангаас эмчилгээний зардал гаргуулсан иргэдийн утсанд “НДС-аас … төгрөгийн зардал гарлаа” гэдэг мэдээллийг өгч эхлэх, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг сурталчилах, цахим санг боловсронгуй болгох, эмийн үнийн төсвийг аймгийн хүн амын тоотой уялдуулан хөдөлгөх арга хэмжээ авах гэх мэт олон ажлуудыг хийхээр НДБ ажиллах юм байна.

Эрчим хүчний төслийн 2-р шатны төслийг хэрэгжүүлэх багийнхан Архангай аймагт ирж аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаатай уулзлаа.

14681108_661796113988289_8609146748392947026_o

Эрчим хүчний төслийн 2-р шатны төслийг хэрэгжүүлэх багийнхан Архангай аймагт ирж аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаатай уулзлаа. Тэд уг төслөө танилцуулан хүсэлт тавилаа. Энэ нь аймгийн иженерийн шугам сүлжээний сүүлийн үеийн зураг, аймгийн дунд, урт хугацааны дэд бүтцийн төлөвлөлттэй танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Минь Архангай аймагт айлчиллаа.

13923425_1041478992626407_1015128030088137690_oАйлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-аас  Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Минь, элчин сайдын яамны зөвлөх хадагтай Ли Вэй, зөвлөх   Ли Ян Жун мөн Улаанбаатар хот дахь хятадын соёлын төвийн дэд захирал Хасбагана тэргүүтэй зочид төлөөлөгчид албан ёсны айлчлал хийлээ. Уг айлчлалын хүрээнд БНХАУ болон Архангай аймаг нь хоёр орны  дунд түвшний гадаад харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, аялал жуучлалын салбарт хамтран ажиллах боломжтой талаар аймгийн удирдлагуудтай санал солилцож аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, элчин сайдын яамны зөвлөх Ли Ян Жун нар хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Бүгд Найрамдах Түрк улсын ЭМЯ-ны мэргэжилтнүүд манай аймагт ажлын айлчлал хийлээ.

IMG_8767Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас бичсэн төслийн дагуу аймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах судалгааг хийхээр Бүгд Найрамдах Түрк улсын ЭМЯ-ны мэргэжилтнүүд манай аймагт ажлын айлчлал хийлээ.