Сумдын Ахмадын хороод тус бүрт хоёр сая төгрөгийг 2019 оноос эхлэн олгохоор шийдвэрлэв

1 Архангай аймагт 9000-аад ахмад настай иргэн байдгийн дотор 100-аас дээш настай 5 буурай эрүүл энх амьдардаг байна. Эдгээр ахмадын төлөөлөл, 19 сумын ахмадын хорооны дарга нарыг Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид болон хэлтсийн удирдлагууд хүлээж авч уулзан, санал хүсэлт, хийсэн болон цаашид хийх ажлууд, тулгамдаж буй асуудлуудынх нь талаар ярилцлаа. Мөн ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, хувиараа хөдөлмөр эрхлэгч 5 ахмад настанд 24  сарын хугацаатай 100 хувийн эргэн төлөгдөх 15,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгосон тухай мэдээллийг ч өглөө. Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг даргын зүгээс 2019 онд сумдын ахмадын хорооны байгууллагууддаа тус бүр нь 2 сая төгрөгийг шийдэж, цаашид жил бүр төсөвт суулгаж байхаар амаллаа.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 100 ортой хүүхдийн цэцэрлэг баригдана

42845520_1071688966319630_1512925242450771968_o Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р багт 100 ортой хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилгыг барих шав тавих ёслол энэ сарын нэгний өдөр боллоо. Тус цэцэрлэг нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж болох 6 сая 900 мянган юаны хөрөнгө оруулалтаар баригдах юм. Барилгын ажлыг БНХАУ-ын төрийн өмчит компани болох Gezhouba групп барих бөгөөд энэ ондоо барилгын суурийн ажлыг хийх юм. Цэцэрлэгийг 2020 оны 3-р сард ашиглалтад оруулах ажээ. Эрдэнэбулган сумын 7-р багт 100 ортой нэг цэцэрлэг үйл ажиллагаа бөгөөд одоогийн байдлаар ачаалал ихэсч зургаан бүлгийн 207 хүүхэд хамрагдаж байгаа юм. Шинэ цэцэрлэг ашиглатад орвол дээрх цэцэрлэгийн ачаалал багасч, хүүхэд нэг бүрт хүрч үйлчлэх боловсролын чанар дээшилнэ гэж харж байгаа юм. Шинэ цэцэрлэгийг шав тавихад аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Засаг даргын орлогч Б.Болормаа, БСУГ-ын дарга Ц.Мөнхбат, ГХБХБГ-ын дарга Н.Мөнхбаяр, Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамир, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын төлөөлөгч Сэн Вэй, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны нарийн бичгийн дарга н.Цэнгэл, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 3-р ээлжийн төслийн менежментийн компанийн Монгол дахь төлөөлөгч Ли Жин Ли нар оролцлоо.

Архангайн “Хүүхдийн урлаг, спортын наадам” эхэллээ

42661543_1078001215701108_8689726009638912000_o
Архангай аймагт хэрэгжиж буй “Ирээдүй 1+1” дэд хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдийн урлаг, спортын наадам”-ыг энэ сарын 28-30-ны өдрүүдэд Цэцэрлэг хотод зохион байгуулж байна. Тус наадам нь хүүхэд, өсвөр үеийнхний авъяас чадварыг илрүүлэх, хөгжүүлэх, амжилтыг ахиулах, урлаг, спортоор дамжуулан гоо зүй, бие бялдраа хөгжүүлэх мэдлэг олгох, өсөх ирээдүйтэй тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.
 
“Хүүхдийн урлаг, спортын наадам”-д 19 сумын ЕБС, цэцэрлэгийн 2-18 настай 3000 орчим хүүхдүүд урлагийн 7 төрөл, спортын 5 төрөлд өрсөлдөнө.
 
Тус арга хэмжээний нээлтийн үеэр аймгийн удирдлагууд зургаан сургуулийн “Багш хөгжлийн танхим”-д 4 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг, сургууль, цэцэрлэг бүрийн “Ёс заншлын танхим”-д монгол тоглоомын багцыг бэлэглэв.

Аймгийн Засаг дарга сумдад баригдаж буй бүтээн байгуулалтын явцтай танилцав

42743595_1069913749830485_6622658808143413248_o Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаар ахлуулсан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, ХХААГ-ын хамтарсан ажлын хэсэг энэ сарын 24-27 өдрүүдэд Өгийнуур, Өлзийт, Хашаат, Хайрхан, Эрдэнэмандал, Тариат сумдад ажиллаж, дээрх сумдад хийгдэж буй бүтээн байгуулалтуудтай танилцлаа. Хашаат, Өлзийт сумдын 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын явц 20 гаруй хувьтай байгаа бөгөөд барилгын суурийг цутгаж, 1-р давхрын баганын хэвийг хийж байна. Энэ ондоо багтаж карказаа цутгана гэж байна. Хайрхан сумын сургуулийн дотуур байрны их засвар ажил бүрэн дуусч, ашиглалтад авчээ. Мөн Өгийнуур, Өлзийт сумдын сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийн ажлын явц бүрэн дууссан байна. Эрдэнэмандал сумын 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхлээд суурийг цутгасан ба ажлын явц 20 хувьтай байгаа юм. Аймгийн Засаг даргыг Тариат суманд ажиллах үеэр Халзанбүргэдэйгээс Мөрөн баг орох гол зам болох Дасгалын 5,7 км сайжруулсан шороон замыг хүлээн авсан юм.

Пара хөнгөн атлетикийн тамирчин Г.Самбууданзанд 500,000 төгрөгийн урамшуулал олгов

42455088_1075975825903647_7135417223987855360_n Ангилалаараа олимп, Азийн тэмцээнүүдийн дараа ордог “Бэйжин Гранпри” пара хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнээс Архангай аймгийн пара хөнгөн атлетикийн тамирчин Г.Самбууданзан оролцож, бөөрөнцөг шидэлтийн төрөлд 8,97 м шидэж алтан медаль, зээрэнцэг шидэлтийн төрөлд 29,71 м шидэж мөнгөн медаль тус тус хүртэж, ирэх 10-р сарын 6-13-нд Индонез улсын Чикарда хотод болох пара хөнгөн атлетикийн аварга шалгаруулах Азийн тэмцээнд бөөрөнцөг шидэлтийн төрөлд оролцох эрхээ гурав дахь удаагаа авчээ. Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан тамирчин Г.Самбууданзанд “Олон улс, тив дэлхийн зэрэглэлийн тэмцээн, олимпийн наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчид урамшуулал олгох журам”-ын дагуу 500,000 төгрөгийн урамшууллыг олгож, Азийн тэмцээнд нь амжилт хүсэв.

“Харилцаа холбооны хөгжил 2018” бүсийн зөвлөгөөн Архангай аймагт болов

42319623_1075090599325503_5157410537356656640_n (1) ХХХЗ-ноос “Харилцаа холбооны хөгжил 2018” бүсийн зөвлөгөөнийг 9-р сарын 20, 21-ний өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр үүрэн холбоо, суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, холбоо мэдээлэл технологийн сургуулийн профессор багш нар харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын бодлого, зохицуулалт, хууль тогтоомж түүний хэрэгжилт, үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлагууд, салбарын судалгаа шинжилгээний дүн, тайлан мэдээ, харилцаа холбооны салбарын шинэ техник технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх, интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим төлбөр тооцоо болон интернетэд суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулан зөвлөмж гаргав. Энэхүү зөвлөгөөнд үүрэн болон суурин холбоо, интернет, радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Завхан, Төв аймаг дахь харилцоо холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл оролцсон юм.

“Архангай түншлэл 2018″ үзэсгэлэн худалдаа эхэллээ

42178394_1074384402729456_2362118492519399424_n Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Засаг даргын орлогч Б.Болормаа, ХОХБХ-ийн дарга П.Энхтайван, ХХААГ-ын дарга Д.Гомбодорж нар оролцлоо. Үзэсгэлэн худалдаанд одоогийн байдлаар 130 орчим бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд цагаан идээ, хүнсний ногоо, дээл, гутал, эсгий урлал гэх мэтчилэн 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна. 

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан бүтээн байгуулалтын ажлуудтай танилцав

42151257_1065043063650887_3375919460878647296_o Архангай аймагт 2018 онд ард иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор барилга угсралтын болон дэд бүтцийн нэлээдгүй олон бүтээн байгуулалт хийгдэхээр төсөвлөгдсөн, энэ хүрээнд төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна. Бүтээн байгуулалт хийгдэж буй ажлуудын явц нөхцөл байдалтай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан танилцлаа. Эхний ээлжинд Архангайд үйлдвэрлэв худалдааны төвийн барилгын явцтай танилцаж хэд хэдэн давхруудад ямар үйл ажиллагаа явуулах, халаалтын асуудлыг театрын халаалттай нэгтгэж ахин бүтээн байгуулалт хийгдэхэд энэ халаалтаас хангах хэмжээний хүчин чадалтай уурын зуухыг барихаар шийдвэрлэлээ. Архангайд үйлдвэрлэв худалдааны төвийг 11 сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар болсон юм. Дараагийн бүтээн байгуулалт бол Архангай аймагт Бөх цогцолборыг бий болгох Бөх билэгт ийн саадыг засварлаж шинээр тохижуулах ажилтай танилцлаа. Архангай аймаг бол бөхийн өлгий нутаг үүний хүрээнд улсын цолтой бөхчүүдийг алдаршуулах залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх талбай мөн хүүхдийн тоглоомын талбайг дараа жилд нэмж барихаар төлөвлөж байна. Бөх цогцолборын хувьд энэ долоо хоногт ашиглалтад орохоор ажлын явц 90%-тай явагдаж байна. Мөн Эрдэнэбулган сумын 80 өрх био нойлтой болгох ажилтай танилцлаа. Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгээр Цэцэрлэг хотод био нүхэн жорлонгийн туршилтын загварыг барьж суурилуулах ажлыг 2018 оны 8-р сарын 01-нээс эхлүүлсэн. Уг ажлыг “Ар Ус Ундарга” ТӨХК хариуцан хийж байгаа бөгөөд эхний ээлжид 80 айлыг сонгон суурилуулалтын ажил үргэлжилж байна. Үүний дараагаар хөгжимт драмын театрын барилгын ажилтай танилцлаа. Театрын барилга 2019 оны 12сарын 30нд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Энэ жилийн хувьд 10 сарын сүүл гэхэд бүтэн гадна талаа хийж цонхоо суулгах, дээвэр таазаа хийх юм. Мөн 7р багийг Спорт сургуультай холбосон замын ажил хийгдэж дууссан. Энэ ажлын гүйцэтгэлийн чанартай танилцаж Эрдэнэбулган сумтай хамтран гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Архангай аймгийн томоохон бүтээн байгуулалтын нэг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийгдэж байгаа Бохир усны цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар 40%-ийн ажлын гүйцэтгэлтэй явагдаж байна. 2019 оны эцэс гэхэд бүрэн хийгдэж дуусах төлөвлөгөөтэй явагдаж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа цэцэрлэг хотын төв зам дагуух гэрэлтүүлгийн ажилтай танилцлаа. Эдгээр ажлууд нь цэцэрлэг хотын ард иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа бүтээн байгуулалтууд юм.

Ихтамир суманд хатуу хучилттай зам баригдаж байна

41991936_1072664859568077_4765705628721086464_o Архангай аймгийн Ихтамир суманд улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хатуу хучилттай зам баригдаж байна. Тус зам нь мянганы замаас сумын төв орох хүртэл нийт 1,7 км зам бөгөөд энэ онд улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөгийг, ирэх 2019 онд үлдсэн 500 сая төгрөгийг гүйцэтгэгч компаньд шилжүүлэх юм байна. Тус замыг ирэх 10-р сарын 20-нд хүлээлгэж өгөх юм байна.

Төрийн албан хаагчид тангараг өргөв

41462134_1068931683274728_8996311937847394304_o Өнөөдөр 16 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагийг өргөв. Эдгээр залууст аймгийн ЗДТГ-ын ахмадын зөвлөлийн дарга Л.Чадраал төрийн албанд хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцав.