Аймгийн засаг дарга тэргэнцэртэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хамтран ажиллана

24210088_878266835674548_5879557698438754788_o

Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо, Финлиандын ФЛОМ ОУБ-ын дэмжлэгтэй “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дэмжих бүлгийг чадавхжуулах замаар тэдэнд хүрэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад нөлөөлөх нь” төслийг 2017-2018 онд 5 аймагт хэрэгжүүлсэн. Үүний нэг нь Архангай аймаг юм. Энэхүү төслийн хүрээнд аймгийн төрийн байгууллагын ажилтнуудад хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал, хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар ба хүртээмжтэй орчин сэдэвт сургалтыг аймгийн ЗДТГ, Хүний эрхийн үндэсний комиссын Архангай дахь ахлах мэргэжилтэй хамтран зохиов.

ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛОВ

23795867_876307235870508_1434199374849496090_n

Аймгийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран “ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ” ёслолын үйл ажиллагааг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 26 Улс тунхагласны өдөр зохион байгууллаа. Ёслолын үйл ажиллагаанд 17 сурагч андгай өргөн, иргэний үнэмлэх, батламжийн хамт гардан авлаа. Арга хэмжээнд Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж, ГБХЗХГ-ын дарга Ч.Уранцэцэг, УБХ-ийн дарга Г.Галсандорж болон албаны бусад хүмүүс, хүүхдүүдийн төлөөлөл 120 сурагч оролцлоо.

Аймгийн 2017 оны тодотгосон төсвийг батлав

23517857_870557843112114_6675624109796136780_n

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан хуралдаж аймгийн 2017 оны төсвийн тодотголыг баталлаа. 2017 оны орон нутгийн төсвийн нийт орлогыг 8 820 027,6 мянган төгрөгөөр, тусгай зориулалтын шилжүүлгийн өөрийн орлогыг 142 146,3 мянган төгрөгөөр, улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг, тусгай зориулалтын шилжүүлгийг 57 314 853,8 мянган төгрөгөөр тус тус баталлаа. Аймгийн 2017 оны орон нутгийн төсвийн нийт зарлагыг 66 277 027,7 мянган төгрөг байхаар батлав.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХНАСАН ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ИРГЭД, ТӨРИЙН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

22449785_2001657683382731_6439677773358863598_n
Энэ сарын 16-ны өдөр Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Эрдэнэ булган сумын иргэд, төрийн алба хаагчидтай уулзан хийсэн ажил хөтөлбөрөө танилцуулж тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож шийдвэрлэлээ. Уулзалтын үеэр иргэдээс гарсан санал, шүүмж, гомдлыг тухай бүр нь шийдвэрлэж холбогдох удирдлагуудад хариуцуулж байлаа. Иргэдийн санал дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй танилцуулах болно.

БУЛГАН СУМЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗАВ

18301064_775084989326067_652878365161693216_n

Булган сумын ЕБС-ийн 8-р ангийн сурагчдын төлөөлөл 15 сурагч аймгийн Засаг дарга хүн юу хийдэг, ямар төлөвлөгөөтэй ажилладаг тухай сонирхон ирж, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нартай уулзлаа. Тэд дарга нараас өөрсдийн сонирхсон асуултаа асууж хариулт авч нээлттэй ярилцлаа. Мөн хэрхэн мэргэжлээ сонгож болох талаар ч ярьсан юм.

ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

17362895_748298478671385_7074436834960451517_n

Архангай аймагт ФЛОМ ОУБ-аар дамжуулан Гэгээн ирээдүй өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих төслийг Финландийн Засгийн газар, Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлэн 2017, 2018 онуудад хэрэгжүүлэхээр эхлүүллээ. Хэдий өрх толгойлсон эмэгтэйчүүд гэж байгаа ч эрчүүд ч төсөлд хамрагдах юм.

НАЙМАН СУРАГЧ ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨЛӨӨ

 15288439_684198461748054_7689693234889947371_oМонгол улсын Иргэний андгай өргөх ёслол-ын үйл ажиллагааг 2002 оноос эхлэн жил бүр үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг. Аймаг орон нутгийн түвшинд аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс хамтран зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээ 11-р сарын 24-ний өдөр аймгийн ЗДТГ ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо. Шинээр иргэний үнэмлэх авч байгаа 8 сурагчид аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, Тамгын газрын дарга Б.Цэрэннадмид, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж, ХЗХ-ийн дарга С.Пүрэвсүрэн нар гардуулж өгсөн юм.