Аймгийн бадминтоны өсвөрийн аваргууд шалгарав

  28056437_987113804760545_2423785733092604885_n Архангай аймгийн 2018 оны өсвөр үеийн бадминтоны аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газар, Лаборатори нэгдүгээр сургууль хамтранөнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулж, шөнийн 05.00 цагт дүнгээ гаргажээ. Тэмцээний үеэр улсын чанартай тэмцээнд амжилт гаргасан тамирчддаа спортын зэрэг олгосон байна. Тэмцээн 4 насны ангилалаар болсон бөгөөд 10 байгууллагын 130 гаруй тамирчин 5 төрлөөр 96 багц медалийн төлөө өрсөлджээ. Тэмцээний зорилго нь улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, бадминтоны спортыг сурталчлах ажээ. Багийн дүнгээр Б.Манхан дасгалжуулагчтай Лаборатори 1 сургууль 11 алт 5 мөнгө авч 1-р байр, Б.Тунгалаг дасгалжуулагчтай Спорт сургууль 4 алт 6 мөнгө авч 2-р байр, С.Төрмөнх дасгалжуулагчтай Цэцэрлэг сумын тамичид 2 алт 4 мөнгөн медаль хүртэж 3-р байранд тус тус шалгарсан байна.

Архангайд сар шинийн өдрүүдэд 11 хүүхэд төржээ

Архангайн_Цэцэрлэг Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, хоёрон, гурван буюу энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд аймгийн хэмжээнд нийт 11 ээж төрж, 11 хүүхдийг эх барин авсан байна. Төрсөн хүүхдийн 2 нь хүү, 9 нь охин байсан байна. Харин шинийн нэгний өглөө Тариат суманд нярайн эндэгдэл гарсан байна. Уг нярай нь битүүний орой 23.00 цагийн үед бүтэлттэй төрсөн бөгөөд тус эмнэлгийн эмч нар  Нэгдсэн эмнэлгийн нярайн эмч нараас зөвлөгөө авч сэхээн амьдруулалт хийсэн ч сэхэл авалгүй шинийн нэгний өглөө 11.00  цагийн үед энджээ.

Архангайд 11 даваа цасанд хаагджээ

large Архангай аймагт 2017 оны 10-р сараас 2018 оны1-р сарын 20-ныг хүртэлх хугацаанд их бага хэмжээгээр 35 удаа  цас орсон байна. Цасны дундаж өндөр тал газартаа 8-15 см, уулын бэл 10-20 см, хунгар 25-50 см зузаан цастай байна. Өнөөдрийн байдлаар Ихтамир сумын Хөх, Хэц, Улаалзайн даваа, Чулуут сумын Эг, Номгоны даваа, Өгийнуур сумын Шандын даваа, Хашаат сумын Өлийн даваа, Цэнхэр сумын Хуулзуур, Ар тэрэгтийн даваа, Төвшрүүлэх сумын Гурвын даваа, Хэсгийн даваа зэрэг 11 даваа цасанд хаагджээ. Улсын болон орон нутгийн чанартай зам саадгүй, чөлөөтэй нэвтэрч байна. Харин Хотонт сумаас Орхон баг, Улаан чулуу багуудруу явах зам хаагдаж, тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон байна.

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

23846262_874987219335843_1243861892_n

2018 оны 01-р сарын 08-наас 01-р сарын 15-ныг

                                  хүртэлх цаг агаарын 7 хоногийн урьдчилсан төлөв

/Хугацааны дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларна/

13-нд зарим газраар,14-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 8,9-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн өмнөд хэсгээр секундэт 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар салхи секундэт 5-10 метр байна. Хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байх байх боловч 11, 12-нд өдөртөө бага зэрэг суларна.

Архангай аймгийн зам давааны тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн байна

26167124_370471256756676_9171153029639712678_n

Архангай аймагт өнгөрөгч 12-р сарын 31, нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд нийт нутгаар цас орсон. Энэ сарын4-ний байдлаар Архангай аймгийн А 0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн зам, А 0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийнзам, даваануудын тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөн хэвийн байна. Архангай аймгийн “Архангай АЗЗА” ТӨХК нь аймгийнхаа Цэнхэр сумаас Солонготын даваа хүртэл 100 гаруй км авто замын засвар арчилгааг хариуцан ажилладаг.

Тус компани А 0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн замын 150с- 163км-т зорчих хэсгийн цасыг цэвэрлэж, А 0602 дугаартай Хархорин – Цэцэрлэг чиглэлийн замын 0,0с-2км-т мөстөж гулгаа үүссэн хэсэгт замчид гар багажаар давс, цас хайлуулах бодис цацаж ажиллажээ.

Аймгийн зургаан багийн эмч шинэ мотоцикльтой болов.

25627235_888958151272083_568548680621172340_o

Архангай аймгийн алслагдсан багууд болох Чулуут сумын Өлзийт гол баг, Цахир сумын Цахир, Хан-Уул баг, Хашаат сумын Баян баг, Цэнхэрийн Орхон, Цэцэрлэг сумын Чулуут гэсэн багуудын эмч нар мотоцикльтой боллоо. Улсын төсвийн нийт 10.8 сая, нэг бүрийн үнэ нь 1.8 сая төгрөгийн өртөг бүхий 6 мотоциклийг Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа нар өнөөдөр дээрх багийн эмч нарт хүлээлгэж өглөө.

25626219_888958341272064_3217708407844650905_o

Энэ ажил нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч, ажиллах, багийн эмч нарыг унаажуулах гэсэн ажлын эхлэл юм гэдгийг аймгийн Засаг дарга онцолж байна.

Махны үйлдвэрийн чиглэлд хөрөнгө оруулалт хийх чиглэлээр яригдлаа

25188700_884202911747607_7555346793896835723_o

БНХАУ-ын Хинан мужид махны үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компани болох “Pingyu huayu leather” компаний захирал Ма Дэ Хуа Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан нартай уулзлаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг иргэдтэй уулзалт хийлээ

24993460_882771031890795_404678920275569078_n

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, ХХААХҮЯ, ХНХЯ-ны төлөөллүүд, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан нар иргэдтэй уулзалт хийж байна. Энэ уулзалтаар аймгийн өвөлжилтийн байдал болон төрөөс бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний тухай мэдээлэл хийж байна. Тухайлбал, тэтгэврийг 2018 оноос 8 хувиар нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хэрхэн олгох тухай, ТАХ-ын нэмэгдэл олголттой холбоотой мэдээлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих, оюутны хөгжлийн зээл, “Цалинтай ээж” хөтөлбөрийн тухай гэх зэрэг олон мэдээллийг өгч байна.

Аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан Жэрэс олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

24254718_2021932878021878_8948164424901915760_o Аймгийн Засаг дарга М.Мөнхнасан Жэрэс олон улсын байгууллагатай уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх, малчид иргэдийг чадвахижуулан мэдлэгжүүлэх сургалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Аймгийн Засаг дарга хэлэхдээ: “өнөөдрийн хувьд малчид тодорхой хэмжээгээр мэдээллээс хол мөн малын тоо хэт ихэссэнээр байгаль цаг уурын хувьд өвөл зуны харьцаа өөрчлөгдөж, ургадаг ургамалын тоо цөөрсөн байна. Энэ бүхэнтэй тэмцэх чадамжийг ард иргэддээ бий болгох зорилгоор энэхүү сургалтыг эхлүүлэх гэж байна”гэлээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төвийн байрыг Жэрэс ОУБ-аас барьж өгөхөөр болсон байна.