Томуугийн дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор хүүхдийн тасгийн нөхцөл байдалтай танилцав

50108046_1146399328861296_5507829059247144960_o Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл нийт сумдын 58 хувьд, амбулаторийн үзлэгийн 15 хувиас дээш гарч, өвчлөгсдийн 73,6 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Улсын хэмжээнд томуугийн дэгдэлттэй эхний 5 аймгийн нэг болжээ.

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодорж нар Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаар орж, нөхцөл байдалтай нь танилцлаа.

Хүүхдийн тасаг 33 ортой боловч томуугийн дэгдэлт их байгаагаас нэмж 41 орыг дэлгэж, 74 ортойгоор хүүхдүүдийг авч байна. Өвчлөгсдийн нягтралыг сийрүүлэхийн тулд Уламжлалын тасагт 4 палат гаргаж, 15 орыг шилжүүлжээ. Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 9 хүүхдийн эмч ээлжээр, өөр тасгаас 4 сувилагч нэмж нийт 6 сувилагч уртасгасан цагаар ажиллаж байгаа ажээ. Ямартай ч эмч хүний нөөц, тоног төхөөрөмжийн хувьд хангалттай ажиллаж байгаа гэж байна. Томуугийн дэгдэлт ихэсч, ачаалал их байгаа учраас хүүхдийн эмч нарыг 11.00-22.00 цагийн хооронд нэмэлтээр дуудлаганд явуулж байна. Мөн ӨЭМТ-ийн эмч нарыг ойрын дуудлаганд 19.00-22.00 цагийн хооронд явуулж байгаа ажээ. Хүүхдийн тасагт агааржуулалт нь ажиллахгүй, хана, таазнаас мөөгөнцөрдсөн зэрэг хүндрэлтэй асуудал байгааг эмч нар нь хэлж байлаа.

Түрээслэгчдийг сонгох журам боловсруулж байна

49378828_1142278675940028_2804686602897457152_n Энэ сарын 10-ны өдөр аймгийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдийн хамт “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн давхруудад юу юуг хэрхэн төрөлжүүлж оруулж байгаа, мөн түрээслэгчдийг ямар зарчмаар, ямар шалгуур тавьж оруулах вэ гэдэг талаар санал солилцлоо. Саналыг аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст нэгтгэж, түрээслэгчдийг сонгон шалгаруулах журмыг боловсруулах юм.

“Baby Yak” Норвеги улс руу гардаг боллоо

46771344_1972560919492665_4304032090766180352_n Архангай аймгийн брэнд бүтээгдэхүүний нэг болох “Baby Yak” сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнүүдээс эхний ээлжинд хүзүүний ороолт, хүүхдийн өлгий хоёрыг Норвеги улс руу экспортод гаргахаар болжээ. Франц, Испани, Япон, Белги зэрэг улсруу “Baby Yak” бүтээгдэхүүний цөөн төрөл болон хөөвөр, ээрмэл утас зэрэг нь ихэвчлэн гардаг байна. “Baby Yak” брэндийн бүтээгдэхүүнийг Архангай аймгийн“Ар арвижин дэлгэрэх” хоршооны цехд 2016 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй үйлдвэрлэсээр байна.  Одоогийн байдлаар малгай, ороолт, бээлий, цамц, өмд, юпка, өлгий, оймс гэх зэрэг 20-иод нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа нь олон хүнд танигджээ. Зах зээлийн үнийн хувьд ч боломжийн бөгөөд “Baby Yak”-ын цамц л гэхэд төрлөөсөө хамааран 100,000-160,000 төгрөг, малгай 45,000-55,000 төгрөг, өмд нь 40,000-90,000 төгрөг, ороолт 30,000-40,000 төгрөгөөр, оймс, бээлий 5000-20,000 төгрөгийн хооронд байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг хоршооны гишүүн малчдын бага насны сарлагийн хөөврийг зах зээлийн үнээр худалдан авч, боловсруулалтад оруулан нэмүү өртөг шингээн үйлдвэрлэж байна. “Ар арвижин дэлгэрэх” хоршоо нь 2010 оноос хойш Франц Улсын “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа ба тус байгууллагаас “Baby Yak” бүтээгдэхүүний гадаад зах зээл болон хоршооны байр, цехийн тоног төхөөрөмж зэрэгт дэмжлэг үзүүлсэн байна.

Өргөдөл гомдол, саналын шийдвэрлэлт 97 хувьтай байна

архангай-лого3 Аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, агентлагуудад оны 3-р улирлын байдлаар буюу 10-р сарын 10-ны байдлаар нийт 46115 өргөдөл гомдол, санал хүсэлт ирсний 44932-г хугацаанд нь шийдвэрлэж, хугацаа болоогүй 1183 өргөдөл, харьяаллын дагуу 112 өргөдлийг холбогдох газруудад нь хандан шилжүүлж, шийдвэрлэлт 97,4 хувьтай байна. Ирсэн нийт 46115 өргөдөл гомдол, саналын 41537 буюу 90.0 хувь нь хүсэлт, 3505  буюу 7.6  хувь нь санал, 1073 буюу 2.3 хувь нь гомдол байжээ.

Нутгийн зөвлөл суманд ажиллалаа

olziit Өнгөрөгч сарын 27-28-ны  өдрүүдэд Өлзийт сумын Нутгийн зөвлөлийн санаачлага, дэмжлэгээрМонголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гуай болон Өвөр монголын Тюнлён хотын Их сургуулийн нарийн мэргэжлийн эмч нарыг сумандаа урьж 2 өдөр ард иргэдийнхээ оюун санаа, эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалтыг хийх ажлыг зохион байгууллаа. Эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд давхардсан тоогоор 356 иргэн хамрагдаж 20 орчим сая төгрөгийн эм тан, эмийн бүтээгдэхүүнийг үзлэгт хамрагдсан иргэдэд үнэ төлбөргүй тараасан. Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн доктор Д.Даваадагва, Д.Даваадалай нар эмч нарын үзлэгийг хариуцсан бөгөөд Эрүүл мэндийн төвд утлагын аппарат1, сахарын аппарат2 ширхэгийг хандивласан байна. Энэ үеэр МБШТГХ-ийн тэргүүн хамба Д.Чойжамц гуай сургааль, айлдвараа нутгийн ард иргэд, хүүхэд багачуудад хүргэж Цог хийморийн овоог тахих ёслол үйлдсэн.

Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн болов

46160167_2146161518747473_3246748559969615872_n Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдын ивээл дор шинэ үндсэн хууль батлагдсаны өдөрт зорулсан сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 10-ны өдөр Батцэнгэл суманд боллоо. Эрэгтэй төрөлд Хөнөг багийн Ц.Дамдиндорж, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Сайнбаяр, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Туул, Цац багийн Д.Өрнөхбилэг, Соёлын төвийн эрхлэгч Ч.Ганбаатар, Эрүүл мэндийн төвийн их эмч Н.Гүрбазар, биеийн тамирын багш Ц.Билэг-Өрнөх нарын 7 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдснөөс  Ц.Дамдиндорж тэргүүлж удаах байруудыг Ч.Сайнбаяр,  Д.Өрнөхбилэг нар  эзэлжээ. Эмэгтэй төрөлд Эрүүл мэндийн төвийн дүн бүртгэлийн эмч Ж.Нямаарэгжил, Хөнөг багийн  Ц.Мядагмаа, Соёлын төвийн ажилтан Г.Гантуяа нар оролцож тэргүүн байранд Ц.Мядагмаа шалгарлаа. Төрөл тус бүрд  байр эзэлсэн шатарчид аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа. Тэмцээнийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор байгуулсан ажлын хэсэг зохион байгуулсан байна.

АРХАНГАЙ АЙМАГТ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

S18A5883

Санал хүсэлттэй иргэд ЗДТГ-ын ногоон танхимж ирж уулзна уу. Ажлын хэсэг нь авлигын эсрэг хууль тогтооомж, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авлигатай тэмцэх газрын зөвлөмжийн хэрэгжилт, явц байдалтай танилцах, шалган туслах, аймгийн иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаатай танилцах, хамтран ажиллах, иргэдээс гомдол мэдээлэл, хүлээн авах, шалгах арга зүйн туслалцаа үзүүлэх юм.

Долоодугаар багт баригдаж буй цэцэрлэгийн явцтай танилцав

45177491_1097774627057100_930861726784552960_o
Аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа Эрдэнэбулган сумын 7 дугаар багт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдаж буй 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын явцтай танилцлаа. Одоо барилгын суурийг цутгах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Ирэх 2019 оны 9 дүгээр сар гэхэд ашиглалтад өгсөн байхаар төлөвлөжээ. Засаг даргын орлогч Б.Болормаа “Орон нутгийн зүгээс тусалж, дэмжиж ажиллана” гэв.

Шинэ усан сан ашиглалтад оров

45155438_1097754350392461_431767629133250560_n
Эрдэнэбулган сумын 7-р багт /хуучнаар Хангай хороолол/ шинэ усан сан ашиглалтад орлоо. Тус худаг ашиглалтад орсноор ойр орчмын 100 гаруй өрх дэргэдээсээ ундныхаа усыг авч эхэллээ. Эдгээр өрхүүд өмнө нь нэг км шахуу явж ундныхаа усыг авдаг байжээ. “Одоо сайхан боллоо” хэмээн нээлтэд ирсэн иргэд талархалаа илэрхийлж байлаа. Энэхүү худгийг Эрдэнэбулган сумын орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая, Дэлхийн зөн ОНХХ-1, 2-ын 23 сая нийт 33 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд 6 тн-ын багтаамжтай юм. 
Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Б.Болормаа, Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч Т.Ганзориг, “Ар-Ус Ундарга” ТӨХК-ий захирал М.Батболд болоод иргэд оролцов.

“Аваргын гараа” өсвөрийн үндэсний бөхийн тэмцээнд амжилттай оролцов

44929825_2177477312495382_496662815449284608_n 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Цэцэрлэг хотноо болсон Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит аваргын гараа үндэсний бөхийн барилдаанд Х.Дарханбаатар дасгалжуулагчтай Батцэнгэл сумын өсвөрийн бөхчүүд амжилттай сайхан барилдаж багийн дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн байна. Тус тэмцээний зорилго нь Архангай аймгаас төрөн гарсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн ирээдүйн залгамж халааг бэлтгэх, өсвөр үеийн бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, үндэсний бөхийн өв соёл, уламжлалыг  түгээн дэлгэрүүлэхэд орших юм. 16 сумын 180 орчим өсвөрийн бөх 3 насны ангилалд уран мэх, бяр хүчээ сорин барилдснаас бага нас  буюу 13-14 насны ангилалдБатцэнгэлийн М.Баяржавхлан 11 даваагаар тэргүүн байр, Батцэнгэлийн Д.Дэлгэрдалай 10 даваагаар дэд байр, Хайрханы Н.Мэндсайхан 9 даваагаар гутгаар байр тус тус эзэлсэн бол дунд нас буюу 15-16 насны ангилалд Спортын дунд сургуулийн Ө.Шийрэв 11 даваагаар тэргүүн байр, Өлзийтийн Б.Орших 10 даваагаар дэд байр, Батцэнгэлийн О.Доржсамбуу 9 даваагаар гутгаар байранд тус тус шалгарлаа.