İzmir Escort Hacklink #yaslikurt#7. koğuştaki mucize izleevden eve nakliyat jigolo ajansi jigolo ajansi ugurnakliyat instagetfollower instagram takipçi satın al evden eve nakliyat Архангай аймаг

2021 ОНЫ ЦЭРГИЙН ТОО БҮРТГЭЛ ЯВАГДАХ ЖУРАМ


Нийтэлсэн: 2020-12-23 17:19:54

2021 ОНЫ ЦЭРГИЙН ТОО БҮРТГЭЛ ЯВАГДАХ ЖУРАМ

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу Цэргийн тоо бүртгэлийг 2020 оны 12 дугаар сарын 18-наас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны хооронд харьяа багийн төвд дээр явагдана.
Цэргийн тоо бүртгэл нь жинхэнэ болон бэлтгэл алба хаах үүрэг бүхий иргэний бүртгэл, судалгааны нэгдсэн тогтолцоо мөн. Цэргийн жинхэнэ болон бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн тоо бүртгэлд бүртгүүлнэ. Бүртгүүлсэн тухай тэмдэглэлийг цэргийн үүрэгтний үнэмлэхэд хийнэ.
Цэргийн тоо бүртгэлийг аймаг, сум, багийн Засаг даргын захирамжаар жил бүр Засаг захиргааны үндсэн нэгж баг, сумын засаг даргын ажлын байранд зохион байгуулж явуулна.
“Цэргийн албанд байх насны хязгаар”
• Ахлах офицер-60 нас /хошууч, дэд хурандаа, хурандаа/
• Дунд офицер-55 нас /дэслэгч, ахлах дэслэгч, ахмад/
• Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч-50 нас
“Цэргийн бэлтгэл үүрэгтэн”
• I зэргийн бэлтгэл үүрэгтэн /цэргийн алба хаасан/-18-50 нас
• II зэргийн бэлтгэл үүрэгтэн /цэргийн алба хаагаагүй/- 18-50 нас
“Бүрдүүлэх бичиг баримт”
• Иргэний үнэмлэх
• Бэлтгэл офицерын үнэмлэх
• Бэлтгэл ахлагчийн үнэмлэх
• Цэргийн үүрэгтний үнэмлэх
• Ажлын газрын үнэмлэх
Цэргийн тоо бүртгэлд ам бүл, оршин суугаа гэрийн хаяг, цэргийн анги байгууллагад алба хаасан байдал, албан тушаал, цол, төгссөн сургууль, ажлын газрын хаягаа тодотгон бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тоо бүртгэлд хамрагдсан тухай тэмдэглэл хийнэ.
“Шинээр 18 нас хүрсэн иргэн”
• Иргэний цахим үнэмлэх
• 3х4 хэмжээтэй цээж зураг- 3ш
• Ажлын газрын үнэмлэх
• Оюутан бол оюутныхаа үнэмлэхтэйгээ багийн Засаг даргын ажлын өрөөнд биеэр очиж бүртгүүлэх бөгөөд /маягт №4/-ийг нээлгэн цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийнэ.
“Иргэн, Цэргийн үүрэгтний хүлээх үүрэг”
Цэргийн албаны тухай хуулийн 34.6 дугаар заалт Цэргийн бүртгэлд хамрагдах иргэн дараах үүргийг хүлээнэ;
34.6.1. Нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо /-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах;
34.6.2.Цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах;
34.6.3.Цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх;
34.6.4. Өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх;
“Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэний хүлээх хариуцлага”
-Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3-т заасан Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн цэргийн бүртгэлд хамрагдаагүй цэргийн үүрэгтэн цэргийн насны иргэнийг 100 / зуун/- нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Иргэн та иргэний болон цэргийн үүргээ ухамсарлан тоо бүртгэлдээ бүрэн хамрагдана уу.
Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын
Цэргийн штаб

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com