İzmir Escort Hacklink #yaslikurt#7. koğuştaki mucize izleevden eve nakliyat jigolo ajansi jigolo ajansi ugurnakliyat instagetfollower instagram takipçi satın al evden eve nakliyat Архангай аймаг

АРХАНГАЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН УДИРДЛАГА, БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ


Нийтэлсэн: 2020-12-23 17:08:11

АРХАНГАЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН УДИРДЛАГА, БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Архангай аймгийн хэмжээнд үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан төвлөрсөн барааны худалдаа, үсчний газар, нийтийн халуун усны газруудыг 2020 оны 12 дугаар сарын 21 ний өдрөөс эхлэн QR код , халдвар хамгааллын дэглэмийн тусгай шаардлагын дагуу нээж ажиллуулах шийдвэр гарлаа.
Энэ шийдвэр гарсантай холбоотойгоор тухайн чиглэлээр бизнес эрхлэгч ААН үүд халдвар хамгааллын дэглэмийг байгууллага бүртээ хэвшүүлэх, зааварчилгаа өгөх, хөтөч ажиллуулах, томоохон ААН үүд тусгаарлах өрөө бэлтгэх шаардлагатайг сануулж холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл хийлээ.
Уулзалтын эхэнд Засаг даргын орлогч В.Мөнхбат: “-Цар тахлын дэглэмийн үед бизнес эрхлэгчид орлого эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдалд орж олон хүмүүсийн ар гэр амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж байгаа учир АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС- ын 18 р хуралдаанаас энэ шийдвэрийг гаргаж байна аа. Тухайн үйлчилгээний газрууд ажиллаж эхлэхээр иргэдийн хөл хөдөлгөөн ихэсч, хөдөлгөөний нягтрал нэмэгдэх тул та бүхэн мэргэжлийн байгуулагуудын өгсөн заавар зөвлөмжийг чанд сахиж, цаашид гарч болох эрсдэлээс 100 % урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хаа хаанаа хариуцлагатай байж тус бүрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж хамтран ажиллаж чадвал удахгүй сайн цаг ирэх болно” гэдгийг сануулаад мөн худалдаа үйлчилгээний төвүүдийн авто зогсоолууд ихээхэн нягтрал бөөгнөрөл үүсч байгаа тул тухайн байгууллагын албан хаагчид хувийн автомашинаа өөр талбайд байршуулж, тавьж хэвших удирдлагуудын зүгээс холбогдох арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй байна гэдгийг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд бичил бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож, холбогдох байгууллагууд чиг үүрэг өгч, шийдвэрлэн ажиллаа.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com