БАТЦЭНГЭЛ СУМАНД ТОГТООСОН БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ БУУРУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-12-23 17:05:42
Аймгийн Засаг даргын захирамжаар:
-Батцэнгэл суманд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Үүнтэй холбоотойгоор тус сумын худалдаа, үйлчилгээний төв, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг 2020.12.21-ний өдрөөс нээв.
-Батцэнгэл сумын хэмжээнд байгаа хяналтын постуудыг буулгаж, хүнс, мал, мах, түлээ нүүрс, өвс тэжээл, шатахуун тээврийг голомтот бүс нутгаас ирж байгаа бол PCR шинжилгээний бичигтэй оруулах, сумаас гарч байгаа хөдөлгөөний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний бичиг, QR код, зөвшөөрлийн бичгийг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийн дагуу гаргахаар болов.
-Аймгийн хэмжээнд үйл ажиллагааг нь хязгаарласан төвлөрсөн барааны худалдаа, үсчний газар, нийтийн халуун усны газрыг 12-р сарын 21-ний өдрөөс QR код, халдвар хамгааллын дэглэмийн тусгай шаардлагын дагуу нээж ажиллахыг МХГ-т үүрэг болгов.
-Аймгийн хэмжээнд 18 хувь хүртэлх хэмжээний хатуулагтай согтууруулах ундааг худалдан борлуулахыг 10:00 – 19:00 цагийн хүртэл, түүгээр үйлчлэхийг 10:00 – 20:00 цаг хүртэл зөвшөөрөв.