"Монголын үндэсний Малчин" телевизийн захирал С.Жаргал, "Малчин бирж" телевизийн захирал С.Нинжин нар бол тус телевизүүдийн нийт хамт олноос COVID-19 цар тахлын хүнд цаг үед Архангай аймгийн Онцгой комисс, Батцэнгэл, Цэнхэр сумдад 10,000,000 төгрөгийн үнэ бүхий зүйл хандивлалаа.
Тодруулбал, аймгийн хэмжээнд 150 өрх айлд хоол хүнсний голлох бүтээгдэхүүн болох гурил будааны тусламж үзүүлж, мөн АОК болон Батцэнгэл, Цэнхэр сумдын Онцгой комиссд 4000 ширхэг маск, 500 уут дархлаа дэмжих хар сармисны бэлдмэл зэргийг хандивлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.