Мэдээний ангилал
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад холбогдох тогтоол, дүгнэлтийг үндэслэн Ванчингийн Мөнхбатыг 2020 оны 12 сарын 18-ны өдрөөс эхлэн Архангай аймгийн Засаг даргын орлогчоор томиллоо. Мөн аймгийн Засаг даргын Б/72 тоот захирамжаар Б.Болормааг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
В.Мөнхбат нь Архангай аймгийн Хайрхан сумын уугуул, 2012-2020 онд Хайрхан сумын Засаг даргаар үр дүнтэй ажиллаж байсан туршлагатай. 2020 оны Архангай аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч юм.