Hacklink #nobmec#hd film izleizmir escortcasino siteleribedava bahisasianproblemgambling.org Архангай аймаг

Аймгийн орон нутгийн 2020 оны тодотгосон төсвийг баталлаа


Нийтэлсэн: 2020-09-21 09:50:41

Аймгийн орон нутгийн 2020 оны тодотгосон төсвийг баталлаа

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан өнөөдөр хуралдаж, аймгийн орон нутгийн 2020 оны тодотгосон төсвийг баталлаа.
Мөн Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн нутаг Харганы хөндийг тусгай хамгаалалтад авах, Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уул орчмын бүс нутгийг дурсгалт газрын ангилалаас дархан цаазат газрын ангилалд хамруулах талаар хэлэлцлээ.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уул орчмын бүс нутгийг дурсгалт газрын ангилалаас дархан цаазат газрын ангилалд хамруулах саналыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газарт уламжилахаар боллоо. Мөн Өлзийт сумын Бодонт багийн нутаг Харганы хөндийг түүх, соёлын дурсгалт газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг дэмжиж, МУЗГ-т уламжилахаар болов.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com