Hacklink #nobmec#7. koğuştaki mucize izleevden eve nakliyat jigolo ajansi jigolo ajansi ugurnakliyat instagetfollower instagram takipçi satın al evden eve nakliyat Архангай аймаг

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг анхааруулав


Нийтэлсэн: 2020-07-29 09:15:02

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг анхааруулав

Тарваган тахал, коронавируст халдвар COVID-19-ийн өнөөгийн эрсдэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан тарваган тахлын өндөр эрсдэлтэй аймгуудын нэг Архангай аймагт ЗӨСҮТөвийн ерөнхий захирал, доктор Н.Цогбадрах энэ сарын 22-ны өдөр ажиллалаа.
Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, ОБГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, тархвар судлаач Э.Бямбацогт, ЗӨСТөвийн дарга Б.Эрдэнэчимэг нартай уулзалт хийлээ. Тэрээр Монгол Улстай хил залгаа ОХУ, БНХАУ болон Монгол Улсын Монгол-Алтай, Хангайн нурууны тарваган тахлын байгалийн голомт идэвхитэй байгааг, мөн 2019-2020 онд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймагт 5 хүн тарваган тахал өвчний халдвар авч, 3 хүн нас барж, нас баралт 60 хувь байгаа нь анхаарал татаж байгаа талаар мэдээллээ.
Иймд тухайн орон нутгийн засаг захиргаа, хууль хяналтын байгууллага, салбар дундын байгууллагуудын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг анхаарууллаа.
Тарваган тахал өвчний байгалийн голомттой нутаг дэвсгэрт сэрэмжлүүлэг самбар байрлуулах, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, эмнэлгийн эмч ажилтнуудыг тарваган тахал өвчний халдварт өртөхөөс сэргийлэх, иргэдийн өөрсдийгөө болон гэр бүл эмнэлгийн эмч ажилтнуудын халдварт өртөхөөс сэргийлэх дадал хандлагыг өөрчлөх, хууль бус тарвага агналтанд хяналт тавих, төв суурин газарт халдвар тарахаас сэргийлэх чиглэлээр суурин болон хөдөлгөөнт эргүүл постуудыг ажиллуулж, хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
 

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com