php shell indir 1xbit1xbitanimal porn Архангай аймаг

Аймгийн Засаг дарга зарим асуудлыг газар дээр шийдэв


Нийтэлсэн: 2020-03-24 16:52:06

Аймгийн Засаг дарга зарим асуудлыг газар дээр шийдэв

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаар ахлуулсан ажлын хэсэг хаваржилтын нөхцөл байдал, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх шуурхай штабын үйл ажиллагаатай танилцан, заавар зөвлөгөө өгөх зорилгоор баруун таван суманд ажилласан. Ингэхдээ зарим асуудлыг газар дээр нь шийдэж, сумдад баригдаж буй хөрөнгө оруулалтын ажилтай танилцсан.
Тариат суманд ажиллах үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, ажлын хэсгийн гишүүн Д.Энх-Амар “Сумын сум дундын эрүүл мэндийн төвд өргөтгөл барих хэрэгцээ шаардлага байна. Мөн тус эмнэлэгт рентгэн аппарат хэрэгцээтэй байгаа”-г зохих мэдээллүүдийн хамт дурдаад шийдэж өгөхийг хүслээ. Аймгийн Засаг даргын зүгээс Тариат сумын эмнэлгийн өргөтгөлийг 2021 оны улсын төсөвт саналыг оруулж, тусгаж өгөхөөр боллоо. Мөн рентгэн аппаратыг ажиллуулах гол аппарат 36 сая төгрөгийн өртөг бүхий дижитал хувиргагчийг авч өгөхөөр болов.
Дараа нь Цахир суманд ажилласан. Тус суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эмнэлэг, сургууль баригдаж эхэлсэн. Энэ ажлуудын явцтай танилцлаа. Энэ үеэр сумын удирдлагууд гал унтраах зориулалттай автомашин авахаар болсон учраас үүн дээр дэмжлэг хүсч, галын зориулалттай машиныг олон талаар ашиглаж болох талаар мэдээлэв. Аймгийн Засаг дарга “Галын машиныг оруулж ирэх гаалийн 6.0 сая төгрөгт дэмжлэг үзүүлье” гэв.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com