Hacklink #nobmec#şehirler arası nakliyatevden eve nakliyathttps://www.newsofcd.com/ Архангай аймаг

АРХАНГАЙ АЙМАГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ


Нийтэлсэн: 2020-02-14 11:48:52

АРХАНГАЙ АЙМАГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Архангай аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх, караоке баарны үйл ажиллагааг зогсоох, Цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан хүүхдийн хоол үдийн цай дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг байгууллага тус бүрээр тооцож хэмнэгдсэн зардлыг ариутгал халдваргүйтгэлийн зардалд шилжүүлж ажиллахаар болов. Бүх төрлийн сүм хийдийн үйл ажиллагааг түр зогсоолоо. Ресторан, цайны газрыг 18 цаг хүртэл ажиллуулах, Зочид буудалд тогтмол хяналт тавьж, буудалласан хүмүүсийг үнэн зөв бүртгэх, Нийтийн эзэмшлийн зам, талбайг мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэх зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com