301 Moved Permanently


nginx
Архангай аймаг

Сурагчид “Миний нутаг – Миний бахархал” эко аялалд оролцжээ


Нийтэлсэн: 2019-11-14 11:19:08

Сурагчид “Миний нутаг – Миний бахархал” эко аялалд оролцжээ

Аймгийн БОАЖГ-аас “Миний нутаг – Миний бахархал” сэдэвт өсвөр үеийнхний эко танин мэдэхүйн аяллыг зохион байгууллаа. Ийм аяллыг гурав дахь удаагаа явуулж байгаа аж.
Энэ удаагийн аялалд Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн “Эко” клубын сурагчид оролцжээ. Тэд Цэцэрлэг хотоос Хашаат сумын Хөшөө Цайдам музейд очсон байна. Замын туршид БОАЖГ-ын мэргэжилтнүүд Архангай аймагтай холбоотой танин мэдэхүйн асуулт хариултыг сурагчдын дунд өрнүүлжээ. Эко клубын сурагчид анх удаа энэ музейгээр зочилсон ба сонирхолтой санагдсанаа хэлцгээжээ. Мөн сурагчдад Хархорин дахь Хархорум музейг үзүүлсэн байна.
Энэ аялал нь өсвөр үеийнхний экологи болон түүхийн мэдлэгийг дээшлүүлэх, нутгийнхаа сайхнаар бахархах, түүгээр дамжуулан эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой юм. Аяллыг аймгийн БОАЖГ, Аялал жуулчлалын мэдээллийн төв хамтран зохион байгуулжээ.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com