301 Moved Permanently


nginx
Архангай аймаг

Орос хэл, Оросын соёлын бүсийн арга хэмжээ болов


Нийтэлсэн: 2019-11-11 12:04:51

Орос хэл, Оросын соёлын бүсийн арга хэмжээ болов

Халхын голд зөвлөлт монголын цэргийн байгуулсан Ялалтын 80 жилийн ойд зориулсан Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд Архангай аймагт Орос хэл, Оросын соёлын бүсийн арга хэмжээг 11-р сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Архангай аймагт ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОШУСТөвийн захирал Амгалан Ринчинович Базархандаев аймгийн удирдлагуудтай уулзаж, МУБИС-ийн Архангайн багшийн сургуульд орос хэлний төвийг нээлээ. Мөн Орос хэлний бүсийн олимпиадыг 12-р ангийн төгсөгчдийн дунд зохион байгуулж, орос дуу, шүлгийн уралдааныг явуулсан юм.
Орос хэлний бүсийн олимпиадад амжилттай оролцон ОХУ-ын өөрийн хүссэн сургуульд өөрийн хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийн бичгээр 3-р сургуулийн сурагч Н.Энх-амгалан, Б.Номундарь нар шагнуулсан бол бэлтгэсэн багш Д.Байгалийг ОХУ-д мэргэжил дээшлүүлэх дамжаанд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан байна.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com