Hacklink #nobmec#kamagra jelhd film izleizmir escort Архангай аймаг

ХАМТДАА ХАМГААЛЪЯ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА


Нийтэлсэн: 2019-10-11 12:30:11

ХАМТДАА ХАМГААЛЪЯ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

Архангай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр"-ийн хүрээнд Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулиудын “Охидын клуб”-ийн гишүүдийг хамруулан Хамтдаа хамгаалъя хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд охидын эрх, үүрэг, нийгмийн оролцоо, биеэ авч явах соёл, харилцаа хандлага зэргийг чиглүүлж өгөхөөс гадна, хүчирхийлэлд өртөж болзошгүй нөхцөлд өөрийгөө хамгаалах арга, цахим хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, өөрийгөө хамгаалах аргачлал зэргийг аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Болормаа, зөвлөлийн тэргүүлэгчид, аймгийн Хүний эрхийн референт С.Мөнгөнзаяа, ГБХЗХГ-ын Хүүхэд хөгжил оролцоо, хамгаалал хариуцсан мэргэжилтэн Д.Орхонтуул, ЭМГ-ын Ирээдүйн босго клубын мэргэжилтэн О.Батгэрэл нар зааж зөвлөх юм. Үүний хүрээнд охидын эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлж, охидын эрхийн талаарх мэдээ мэдээллийг клубийн гишүүдээр дамжуулан охидод түгээх зорилготой юм.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com