Гал унтраах 51-р ангийн түүхт 50 жилийн ой өнөөдөр болж байна


Нийтэлсэн: 2019-06-29 20:32:49

Гал унтраах 51-р ангийн түүхт 50 жилийн ой өнөөдөр болж байна

Аймгийн ОБГ-ын гал унтраах 51-р ангийн түүхт 50 жилийн ойн баярын жагсаал болж, аймгийн удирдлагууд болон ОБЕГ-ын төлөөлөл, ОБГ-ын үе үеийн дарга, удирдлагууд, ОБГ-ын ахмад ажилтнууд, алба хаагчид оролцлоо.
Энэ үеэр аймгийн ГХУСАЗСЗ-өөс "БМНС" ХХК-тай хамтран ОБГ-ын албанд Hyundai sonata-6 автомашиныг, аймгийн Засаг даргын зүгээс 12 хүний багтаамжтай завийг хүлээлгэж өглөө.
Одоо баярын хурал эхэлнэ.
Гал унтраах анги нь 1969 оны 04-р сарын 01-ний өдрийн НАХ-ын сайдын 401 тоот тушаалаар Гал командад ажиллах анхны бие бүрэлдэхүүнийг баталж, командын дарга 1, салааны дарга 3, жолооч 2, гал сөнөөгч 12 орон тоотой автоцистерн 1-тэй анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
2016 онд улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гал түймэр унтраах аврах 2 дугаар зэрэглэлийн депогийн барилгыг ашиглалтад оруулсан нь тохилог ая тухтай орчинд ажиллах нөхцөл боломж нь бүрджээ.
Одоо тус анги нь 33 албан хаагчийн орон тоотой, 4 ээлжийн зохион байгуулалттай, ангийн захирагч 1, салааны захирагч 4, галын автомашины жолооч 8, аврагч-гал сөнөөгч 16, шуурхай удирдлагын оператор 4 албан хаагчтай, үндсэн албаны 3, туслах зориулалтын 2 автомашин зэрэг техник, хүч, хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com